ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Ханхонгор сум нь эмийн сангүй учир ахмад настнуудын даралтын эмээс эхлээд эмийн сангийн үйлчилгээ шаардлагатай болсон бүх хүмүүс нь аймгийн төв Даланзадгадаас эмээ захиж авчруулдаг чирэгдэлтэй байсан. Стандарт шаардлага хангасан эмийн сантай болбол иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэн эмийн сангийн үйлчилгээг сумандаа авах боломж бүрдэнэ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Ханхонгор сумын “Цитоговь” ОӨААТҮГ-ын өмчлөлийн барилгыг сэргээн засварлаж, цэвэр бохирын шугамд холбон, шаардлагатай тавилга, техник хэрэгслээр тохижуулан стандарт шаардлагад нийцсэн эмийн сантай болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Барилгад иж бүрэн засвар тохижилтыг мэргэшсэн төсөвчний хийсэн зураг төсвийн дагуу гүйцэтгэж, эмийн санд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр бүрэн хангаж тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: