“ХӨДӨЛГҮҮРТ ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

“ХӨДӨЛГҮҮРТ ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Ханхонгор сум нь засаг захиргааны нэгж 4 багтай бөгөөд хүн ам олонтой, уул нуруу, говь тал бүхий өргөн уудам нутагтай сумдын нэг бөгөөд хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхэд автомашины хэрэгцээ шаардлага маш их байдаг.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Ханхонгор сумын 4 багийн дарга нар өөрсдийн хувийн болон бусдын унаа машин ашиглаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ирсэн бөгөөд энэ нь төрийн үйлчилгээний хүртээмжтэй шуурхай байдалд сөргөөр нөлөөлдөг байсан. Томоохон газар нутагтай тус суманд говийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгаль цаг агаарын гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлын улмаас иргэдэд туслахад тулгардаг байсан бэрхшээлийг арилгах, иргэдэд цаг алдалгүй мэдээ мэдээлэл бусад үйлчилгээг хүргэх боломж бүрдүүлэх зорилготой.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Ханхонгор сумын ЗДТГ-т дараах үзүүлэлттэй 4 ширхэг суудлын автомашиныг багийн албан ажлын хэрэгцээнд зориулан нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Ханхонгор сумын 4 багийн Засаг дарга нар иргэдэд төрийн үйлчилгээ бусад мэдээлэл шуурхай хүргэж, аюулгүй ажиллах нөхцөл сайжирсан.
  • Иргэд багийн дарга нараар дамжуулан сум орон нутаг, төрийн шийдвэр болон бусад мэдээлэл шуурхай авах, цаг үеийн үйл ажиллагаанд хамрагдах өөрсдөд нь тулгамдсан асуудлаар багтайгаа харилцах боломж сайжирсан.