ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг хөхүүлэн дэмжих, авьяас уран бүтээлийг сурталчлах, шаардлагатай хөгжим хэрэгслээр хангах замаар Ханхонгор сумын соёлын салбарыг дэмжих.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумын газар усны нэрээр нэрлэгдсэн хөлөгт тоглоом, урлагийн тоглолтын хувцас, сумын түүхэн баримт, уул усны домог, байгалийн өвөрмөц тогтоц зэргийг харуулсан баримтад киног цахим ном хэлбэрээр айл өрх бүрд хүргэх, дууны студи байгуулах, уламжлалт зан үйл, өв соёлын өргөөний тохижилт хийнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Төслийн зорилго, санхүүжилтийн гэрээгээр тохиролцсон 4 бүлэг ажиллагаа бүрэн хийгдэж, уламжлалт зан үйлийн өргөөний тохижилт, үндэсний урлагийн тоглолтын хувцас, хөлөгт тоглоом, дууны студийн тоног төхөөрөмж, үндэсний хөгжмийн зэмсэг зэргийг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Ханхонгор сумын нутаг дэвсгэр нь өмнийн говийг зорин ирдэг жуулчдын гол маршрутын нэг бөгөөд аялагч жуулчдад үндэсний өв соёлоо сурталчлах, хүүхэд залууст уламжлалт өв соёлоо уламжлуулах, нутгийн уран бүтээлчдийн уран бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж буй сумын түүхийг баримтжуулсан зэрэг үр дүнтэй хэрэгжсэн.