ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Ноён сумын ЗДТГ-ын барилга 2016 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас Иргэний танхимд иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахад хуучирч муудсан, проектор зэрэг хуучирсан технологитой учир интернэт хурал зөвлөгөөн сургалт зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлага хангахгүй болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэний танхимд дотоод засвар тохижилт хийж уг танхимаар үйлчлүүлж байгаа иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орчин бүрдүүлэх, улмаар ухаалаг дэлгэц суурилуулан цахим хурал, сургалт зохион байгуулах, мэдээллийн хүртээмжтэй байдлыг дээшлүүлнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Төслийн хүрээнд төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд шаардлагатай Dell Optiplex 5400 загварын 3 ширхэг суурин компьютер, Dell Vostro 3520 загварын 8 ширхэг зөөврийн компьютер, Dell Vostro 153510 i7 загварын 4 ширхэг зөөврийн компьютер, XP laser jet MFP 137NW олон үйлдэлт хэвлэгч 1 ширхэг, Epson L3256 олон үйлдэлт өнгөт хэвлэгч 3 ширхэг, canon 60D18-55 зургийн аппарат ашиглагч байгууллагад нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Захиалагч Ноён сумын ЗДТГ-н ажлын даалгавар, гэрээгээр тохиролцсон техникийн тодорхойлолтын дагуу модон ренкээр явган хана, акустик хана зэрэг тохижилтын ажил бүрэн хийгдэж, android windows хос үйлдлийн системтэй, 75 инчийн зөөврийн хөл бүхий ухаалаг дэлгэц суурилуулсан.