Цогт-Овоо суманд 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орох ба уншлагын танхим 24 хүүхдийн суудалтай байх юм. Бид шинэ сургуульдаа номын фондтой байх бөгөөд уг номын санг тохижуулахдаа цахим номын сан болгон тохижуулах хүсэлтэй байгаа юм
Булган сумын нутгийн удирдлагын ордны иргэн угтаж авах, мэдээлэл авах хэсэг, дотоод тохижилт төрийн үйлчилгээ үзүүлэхэд тохиромж муутай, олон өнгө хэлбэр хэмжээ бүхий оновчтой бус зохион байгуулалттай, иргэд хүссэн мэдээллээ авахад ойлгомжгүй, учир дутагдалтай байгаагаас гадна төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл өнөөгийн шаардлагад нийцэхгүй, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхэд хүндрэл учруулж байна.
Булган сумын соёлын төвийн дэргэдэх музей 1975 онд сумын клубийн өрөөнд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан боловч 1987 онд клуб шатаж музейн үзмэрүүд устаж үгүй болсон.
Булган суманд 2092 хүн оршин суудаг бөгөөд иргэд сумын төвийн хоёр худгаас ажлын цагуудад ундны усаа авч хэрэглэдэг. Уг худгууд дээр ус түгээгч долоо хоногийн таван өдөр ажлын 8 цагаар ажилладаг.
Сэврэй сумын ахмадын хороо 1992 онд байгуулагдаж эдүгээг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулан ахмадуудынхаа эрүүл мэнд, эрх ашиг, нийгмийн баталгааг хангахад тодорхой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Сэврэй сум нь 600 гаруй өрхтэй бөгөөд үүний 70 орчим хувийг малчин өрх эзэлдэг. COVID-19 цар тахлын жилүүдэд сумын төв рүү орж, гарах иргэдийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар үе үе хязгаарладаг
Сэврэй сум нь хойд талаараа Их бага Богдын уулс, дунд хэсэг нь Гурван сайхан уулс, Өмнөд хэсэг нь Алтайн өвөр говийн тойрогт хамаардаг бөгөөд сумын нутаг дэвсгэр нь өндөр уулс, гүвээ толгод, тэгш тал, элсэн манхан, хотгор хоолой хосолсон шинжтэй боловч ихэнх хэсгийг нь уулс эзэлдэг онцлогтой.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд сумын ЗДТГ нь төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх нь чухал юм.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг иргэний төлөөллийн байгууллага тул үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сургалт мэдээлэл зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байдаг.
2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдан ашиглалтад орсон бөгөөд тухайн үед суманд төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ тавигдаагүй байсан тул уг барилгын бохир ус зайлуулах асуудлыг цооног ухан шийдвэрлэсэн юм.