ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1927 онд байгуулагдсан Өмнөговь аймгийн анхны сургууль юм. Тус сургууль нь одоогоор 223 сурагч, 20 багш, 15 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2023 онд улсын тусгай хамгаалалттай бүсэд байдаг сумдын сургуулиудад ХБНГУ-н Хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар экологийн боловсрол олгох, байгалийн ухааны кабинетад зориулан 68,6 сая төгрөгийн тавилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн өгсөн. Үүнтэй холбоотойгоор тэдгээрийг байрлуулах, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах кабинет бий болгох, тохижуулах, эко орчин бүрдүүлэх нэн тэргүүний хэрэгцээ шаардлага үүсээд байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Баяндалай сумын ЕБС-д байгалийн ухааны чиглэлийн хичээлүүд заах болон цаашлаад иргэдэд экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулах кабинет тохижуулах.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баяндалай сумын ЕБС-ийн нэг ангийг байгалийн ухааны хичээлүүд явуулахад зориулан дараах ажлууд хийсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Баяндалай сум ЕБС-ийн 1-12 ангийн бүх сурагчдад хүн байгаль, хими, биологи, физик, газарзүй зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг чанар, хүртээмжтэй заахад эерэг дэмжлэг болно.