“ШАГАЙН ХАРВААНЫ ТАНХИМ ТОХИЖУУЛАХ” ТӨСӨЛ

“ШАГАЙН ХАРВААНЫ ТАНХИМ ТОХИЖУУЛАХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Шагайн харваа нь монголчуудын эртнээс өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний ясаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой (ойролцоогоор 4,72 метр) зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор Монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон. Баяндалай суманд шагайн харваагаар хичээллэн амжилт гаргасан иргэд, баг харваачид нэлээдгүй байдаг ч энэхүү соёлын үнэт өв болох үндэсний тоглоомоо сурталчлах, улс, бүс, аймгийн хэмжээний тойром уралдаан тэмцээнд бэлтгэхэд шаардлагатай стандартын шаардлага хангасан танхим байдаггүй.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Баяндалай сумын шагайн харваачдад стандартын шаардлага хангасан танхимд бэлтгэл сургуулилт хийх, залуу хойч үеийнхэндээ түгээн дэлгэрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Баяндалай сумын Соёлын төвийн нэг өрөөг шагайн харвааны зориулалтаар засварлаж тохижуулсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Баяндалай сум үндэсний шагайн харвааны стандартын шаардлага хангасан танхимтай болсон
  • Сумын иргэд, хүүхэд залуучуудад энэхүү спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэхэд эерэг дэмжлэг болно.