Манлай сумын дотуур байр нь 1977 онд ашиглалтад орж, түүнээс хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2007 онд дотуур байранд дотоод тохижилтын ажил хийснээс хойш нэмэлт тохижилт хийгдээгүй тул өрөө тасгуудын тохижилт шаардлага хангахгүй байгаагаас гадна хүүхдийн хэрэглэдэг эд хогшил, тоног төхөөрөмжүүд нь олон жил ашигласны улмаас элэгдэж муудан ашиглах боломжгүй болсон тул нэн тэргүүнд солих шаардлагатай байгаа юм.
Ус нь газрын гадаргын хөрс шороо, хад чулууны завсраар урсах явцад металлын давсыг уусгаснаар хатуулагтай ус болдог. Усанд уусдаг давс нь гэр ахуйн хэрэгсэл болон усны хоолой дотор хананд хуралдан өнгөр болж тогтдог.
Сүүлийн үед дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа томоохон асуудлуудын нэг бол хог хаягдал юм. Ялангуяа хуванцар хог хаягдал урт хугацаанд байгальд оршин байдаг, бүрэн задарч дуустлаа олон арван жил хүрээлэн буй орчныг бохирдуулан, хорт бодис ялгаруулсаар байх юм.
Ард иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх, төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандартыг хэрэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх зорилго зорилтыг улс, аймгийн хэмжээнд дэвшүүлж байгаа өнөөгийн нөхцөлд бид төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд сумын зүүн хойд талд шинээр ойн зурвас байгуулсан. Тухайн ойн зурвас нь услалтын системд холбогдоогүй тул нөөцийн сав автомашинаар ус зөөж усалдаг.
Уламжлалт эмчилгээ хийх кабинеттай болсноор 7 хоногийн ажлын 5 хоногт 5 удаа сумын эрүүл мэндийн төвд хянагдаж буй болон үйлчлүүлж буй иргэд тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хөтөлбөрийн дагуу эмчилгээ, үйлчилгээ үзүүлж эмчилгээний явц, үр дүн, барих гам зэрэг зөвлөмж сургалтыг үе шаттай зохион байгуулж, гам бариагүйгээс үүсэж болох хүндрэлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим мэдээлэл хаягаар дамжуулан тогтмол зохион байгуулахад дэмжлэг болох юм
Өмнөговь аймгийн Номгон сум нь мал сүргийн тоогоороо аймагтаа тэргүүлдэг. 2020-2021 оны өвөл, хаврыг даван туулахад 15,652 боодол буюу 313 тонн өвс, 115 тонн хорголжин болон хивгэн тэжээлийг татан авч мал сүргээ хамгаалах, малчдаа дэмжих өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг ханган ажилласан.
Цогт-Овоо сум нь 1986 хүн амтай, 137 мянган толгой малтай сум юм. Малын гоц халдварт өвчин гарах, хүн малын дунд халдварт өвчин дэгдэх тохиолдолд халдваргүйжүүлэлт хийх зориулалтын тоног төхөөрөмж, машин техник зайлшгүй шаардлагатай байдаг.
Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төв 2009 онд ашиглалтад орсон бөгөөд одоогоор 88.9%-ийн хүний нөөц, 65.8%-ийн багаж тоног төхөөрөмжийн хангалттай үйл ажиллагаа явуулж байна.
Цогт-Овоо сум нь 1986 хүн амтай, нийт 580 өрх байгаагаас 380 нь малчин өрх байдаг бөгөөд 137 мянган толгой малтай сум юм. Тиймээс ч хөдөө аж ахуйдаа түшиглэн сумын иргэдийн амьдрал ахуй мал, амьтантай салшгүй холбоотой байдаг.