Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1700 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтад орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.
Суманд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлын сурталчлан түгээж, бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрсний гэмтэл, цөлжилт түргэсэж байгаа энэ үед цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих, тарьсан модыг хашаажуулан хамгаалах юм.
Номгон сум нь хүн ам олонтой, сумынхаа төвд 230 орчин өрхтэй, түүний 80 орчим өрх нь Хайрхан хороололд амьдардаг болно.
Номгон сумын төвөөс баруун хойш 1.2 км зайд тус бүр 5 га 2 хэсэг талбайд ногоон зурвас байгуулахаар мод тарьсан.
Номгон сумын эрүүл мэндийн төв нь сумын нийт хүн амд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна
Цогт-Овоо сумын соёлын төв 1962 онд байгуулагдсан бөгөөд суманд зохион байгуулагдаж байгаа соёл урлагийн бүхий л үйл ажиллагааг тус соёлын төвд зохион байгуулж сумын иргэд болон айлчлан ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар Цогт-Овоо сумын хэмжээнд 50 өрх хүлэмжийн аж ахуй эрхэлж, 6 өрх төмс хүнсний ногоо тариалж байна.
Булган суманд 360 малчин өрхийн 1051 иргэн сумын төвөөс алслагдсан газар амьдарч байна. Сүүлийн жилүүдэд COVID-19 цар тахал гарсан, мөн хур бороо муутайгаас шалтгаалан отор нүүдэл их хийж байгаа учраас яаралтай үед хэрэглэх эм, анхны тусламжийн хэрэгслийн хангамж гэрт байхгүй байх үе их байна.
Өмнөговь аймгийн Булган сумын 70 жилийн ойн баяр болж байгаатай уялдуулан сумын иргэд, айлчин гийчдэд танилцуулах боломжтой Булган сум үүсэн цагаас өнөөг хүртэлх бүх үеийн түүхийг бүрэн багтаасан ном товхимолтой болох хэрэгцээ шаардлага үүссэн билээ.
Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.