“ТООРОЙН ГОВЬ” ХХК

“ТООРОЙН ГОВЬ” ХХК

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Булган суманд 360 малчин өрхийн 1051 иргэн сумын төвөөс алслагдсан газар амьдарч байна. Сүүлийн жилүүдэд COVID-19 цар тахал гарсан, мөн хур бороо муутайгаас шалтгаалан отор нүүдэл их хийж байгаа учраас яаралтай үед хэрэглэх эм, анхны тусламжийн хэрэгслийн хангамж гэрт байхгүй байх үе их байна. Тиймээс яаралтай тусламж авахад цаг алдах, гарын доор эмчийн жоргүйгээр олгох эм бэлдмэлээр шийдэх боломжтой асуудлуудыг шийдвэрлэж чадахгүйгээс эрүүл мэнд дордох асуудал их үүсэж байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Булган сумын малчин өрх бүрийг эмийн санжуулах, малчин иргэдийг эрүүл мэндийн болон эмийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй түргэн шуурхай авдаг болгох.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      360 малчин өрхөд ариутгасан наалт, халууны шил, тамедины уусмал, шарх цэвэрлэх хөвөн, өвчин намдаах эм гэх мэт эмчийн жоргүйгээр авч болох эм бэлдмэл, анхны тусламжийн өрхийн эмийн сан өгсөн.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Малчин өрхийн иргэд цаг алдалгүй эмийн болон эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг гэртээ авах боломжтой болно
  • Эмнэлэг явах, эрүүл мэндийн үйлчилгээ авахаар дуудлага өгч цаг алдалгүй эрүүл мэндийн анхны тусламж малчин өрхүүд авдаг болно
  • Малчин өрхийн иргэд эм бэлдмэл, анхны тусламжийн мэдлэг, мэдээлэлтэй болно