ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Суманд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлын сурталчлан түгээж, бүх нийтийн үйлс болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хөрсний гэмтэл, цөлжилт түргэсэж байгаа энэ үед цөлжилтийг бууруулах хамгийн чухал арга нь мод тарих, тарьсан модыг хашаажуулан хамгаалах юм. Ойн зурвасын тусламжтай хөрсийг нягтаршуулах, хөрсний элэгдлийг багасгах зэргээр цөлийг тэлэхээс сэргийлж суурин газрын болон ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэхийг чиглэл болгож байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Монгол улсын ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар зарлигийн дагуу “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд сумын хөгжил цэцэглэлтийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт, говь нутгийн цөлжилтийг буруулахад хувь нэмэр оруулан мод тарих үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ойжуулах талбайг хашаажуулна.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Шинээр ойн зурвас байгуулах, талбайн хамгаалалтын хашаа барих ажлыг гүйцэтгэж нийт 3 га газрыг хашаажуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: