НОМЫН САН ТОХИЖУУЛАХ

НОМЫН САН ТОХИЖУУЛАХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн байр 2023 оны 11 сард ашиглалтад орсон 200 гаруй хүүхэд суралцаж байна. Сургуулийн номын сан 50мкв бүхий уншлагын танхим, номын фонд бүхий өрөөтэй. Гэвч хэмнэлтийн хуулийн дагуу улсын төсөвт байгууллагуудад эд хөрөнгө, тоног төхөөрөмж авах зардал тусгагдахгүй байгаа учраас номын санг тохижуулах, сурагчдад таатай орчин нөхцөл бүрдүүлж чадахгүй байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сургуулийн номын санг тохижуулж, сурагчдын ном унших, сурч хөгжих, боловсрох таатай орчныг бий болгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, сурагчдын мэдлэг чадвар, бие даан бүтээлчээр сэтгэх, унших суралцах чадамжийг хөгжүүлэх орчныг бүрдүүлнэ.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Ерөнхий боловсролын номын санд ширээ сандлын иж бүрдэл, номын тавиур, 65 инчийн зурагт, буйдан, эсгий самбар, бичиг хэргийн шкаф, өлгүүр, эсгийн дэвсгэр, хүүхдийн насны онцлогт тааруулсан 14 төрлийн ном нийлүүлж тохижуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сургуулийн номын сангийн орчин нөхцөл сайжирч, сурагчдын хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага хангагдсан.
  • Суралцагчдын хүссэн орчин нөхцөл бүрдсэнээр тэдний номын санд суух хүсэл сонирхол нэмэгдэж номтой нөхөрлөнө.
  • Сурагчдын сурах идэвх сайжирч, сургалтын чанар, дүн сайжирна.