АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

АВТОМАШИН НИЙЛҮҮЛЭХ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн, албан хаагчид нь засаг захиргааны 3 баг болох Хүрмэн, тулга, Жанжин багуудад төрийн үйлчилгээг ард иргэдэд цаг алдалгүй хүргэж ажиллах үүрэгтэй. Хүрмэн сумын засаг даргын эзэмшилд УАЗ-ФУРГОН автомашин ашиглагдаж байсан боловч 2024 онд цахилгааны утасны нөлөөллөөс шалтгаалан галд шатсан бөгөөд одоогийн байдлаар тус сумын засаг даргын тамгын газар автомашингүй байгаа нь багийн хурал цуглаанаар явуулын нэг цэгийн үйлчилгээ үзүүлж ард иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулахад чирэгдэлтэй байна. Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн албан хаагчид сургалт, семинар болон хөдөөгийн багуудын хурал, өдөрлөг бусад үйл ажиллагаанд оролцоход тохиромжтой найдвартай, эрсдэлгүй үйлчлэх автомашинтай болох шаардлагатай байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх явуулын үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх боломж бүрдүүлэхэд оршино.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Хүрмэн сумын Засаг даргын тамгын газарт 2012 онд үйлдвэрлэсэн хос хөдөлгүүрт тоёота алфард-h20 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжтой болсон.