ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Эмнэлгийн хог хаягдал нь биологийн, химийн болон халдварт бодис агуулдаг тул байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэлтэй. Эмнэлгийн хог хаягдлыг дутуу шатааснаар байгаль орчинд дараах нөлөөг үзүүлнэ. Үүнд:
2024 онд тус эмнэлгээс 1813.4 кг, 2025 оны 7 сарын байдлаар 784.9 кг халдвартай хог хаягдал, хурц үзүүртэй зүү тариур, хуванцар хог хаягдал гарсан ба үүнийг бага температурт зориулалтын бус аргаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агаар шүүх төхөөрөмжгүй, түргэний машинаар тээвэрлэж нүхэнд ил шатааж устгаж байгаа нь орчныг бохирдуулах нэг эх үүсвэр бөгөөд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгаан болж байна. Мөн 2025 оны 5 сарын 30-ны өдөр ЭМТ-д хийсэн эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын байцаагчийн хяналт шалгалтаар эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах цэг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, нийтийн хог хаягдлын цэг дээр дутуу шатаан устгаж байгаа нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах заавар шинэчлэн батлах тухай” А/173 дуугаар тушаалын 2.5.11, “Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлыг зохицуулах заавар батлах тухай” А/193 дугаар тушаалын 2-р хавсралтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр зөрчлийг яаралтай арилгах албан шаардлага хүлээн авсан. Тиймээс сумын ЭМТ-д эмнэлгийн хог хаягдлыг зориулалтын дагуу шатаах зуухтай болох шаардлага тулгараад байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Эмнэлгийн салбарт хэрэглэгдэж буй эмнэлгийн хог хаягдлыг утаа, хийг тусгай шүүлтүүрийн системээр шүүж, байгаль орчинд хор хөнөөлгүй, ээлтэй аюулгүй устгах тусгай шатаах зуух төхөөрөмжтэй болох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын эрүүл мэндийн төвд дулаан тусгаарлах материалаар хийсэн галд тэсвэртэй, нүүрстөрөгчийн ган зуух нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: