ТҮҮХЭЭ МӨНХӨЛЬЕ

ТҮҮХЭЭ МӨНХӨЛЬЕ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Өмнөговь аймгийн Булган сумын 70 жилийн ойн баяр болж байгаатай уялдуулан сумын иргэд, айлчин гийчдэд танилцуулах боломжтой Булган сум үүсэн цагаас өнөөг хүртэлх бүх үеийн түүхийг бүрэн багтаасан ном товхимолтой болох хэрэгцээ шаардлага үүссэн билээ.

      Булган сумаас төрөн гарсан Хөнгөн атлетикийн нэрт тамирчин Ц.Бадамцэрэн, Номч мэргэн гавж Д.Жамбалдорж, Эм баригч, оточ бариач, домч Ж.Жанцан, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд эрдэмтэн Б.Лувсан, Монгол улсын спортын мастер С.Сэнгэдорж гэх мэт үе үеийн баатрууд, ахмадууд, тамирчид гэх мэт алдар цуутай хүмүүсийг мөнхлөн алдаршуулах, сум орон нутгийн түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ танин мэдүүлэх хэрэгцээ байсныг ажил хэрэг болгох шаардлага үүссэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Булган сумын уугуул, суугуул иргэдэд сумын түүх соёлыг сурталчлан танин мэдүүлэх, сумын бүх айл өрхүүдэд сумын түүхийн тухай ном хэвлүүлэн тараах, үе үеийн ахмадууд, хөдөлмөрийн алдартан гавьяатнууд, тамирчид, сэхээтнүүдийг алдаршуулах зорилготой.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Өмнөговь аймгийн Булган сумыг үүсгэн байгуулснаас хойш өнөөг хүртэлх түүхийг судалж сумынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүсийн намтар, түүхийг нэгтгэн эмхэтгэж номын эх бэлтгэснээр A5 хэмжээтэй, 505 хуудастай 500 ширхэг ном хэвлүүлэн Булган сумын айл өрх, албан байгууллагуудад тараах ажил хийсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын иргэд сумын үүсэл хөгжлийн түүх болоод сумаасаа төрөн гарсан, мөн сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийн тухай мэдээллийг баттай эх сурвалжаас авах боломжтой болсон
  • Булган сумыг зорин ирэх зочид гийчдэд танилцуулга хийх, түүх соёлоо танин мэдүүлэхэд дөхөм болсон
  • Булган сум үүсгэн байгуулагдсанаас хойших түүхийг багтаасан 500 ширхэг ном тарааж түүх соёл түгээн дэлгэрүүлэх ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан.