ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Одоогийн байдлаар Цогт-Овоо сумын хэмжээнд 50 өрх хүлэмжийн аж ахуй эрхэлж, 6 өрх төмс хүнсний ногоо тариалж байна. Цаашид Цогт-Овоо сумын иргэдийн хүнсний ногоо тариалалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг дэмжихийн тулд суманд байгаа 2.6 га талбай бүхий хүнсний ногооны тариалангийн талбайд ус хадгалах, нөөцлөх сав, мал, амьтнаас хамгаалах хашаа татах гэх мэт зохих бараа материал татах, тохижуулах шаардлагатай байгаа. Ингэж тохижуулснаар сумын иргэд сумандаа эрүүл, генийн өөрчлөлтгүй хүнсний ногоо тарьж ургуулах хүнсэндээ хэрэглэх, цаашлаад бусад аймаг, сумдын хүнсний ногооны хэрэгцээг хангах гэх мэт боломжууд нэмэгдэх юм.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Цогт-Овоо сумын нийт хүн амын дөчөөс доошгүй хувийг төмс, хүнсний ногоогоор хангах, хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг дэмжсэнээр өрхийн орлого нэмэгдүүлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүнсний ногооны тариалангийн талбайд шаардлагатай хүлэмжийн гялгар уут, хүлэмжийн нар бууруулагч, хавчаар, шаланк, нийлэг хальс түгжигч, даруулга уяа, хүлэмжийн гялгар нөхөгч скоч, гүний худгийн насос, цахилгааны утас, усалгааны хоолой гэх мэт хэрэгцээтэй бараа материал нийлүүлж талбайн гадна талаар 820 м урттай, 1 метрийн гүнтэй шуудуу татсан.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: