ҮНДЭСНИЙ СПОРТ ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДЭСНИЙ СПОРТ ХӨГЖҮҮЛЭХ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Монголын ард түмний уламжлал, зан заншил, өв соёлыг шингээж үндэсний онцлог шинжийг агуулсан спорт бол үндэсний бөх, шагайн харваа, сурын харваа билээ. Үндэсний соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх, үндэсний спортоо олон улсад сурталчлан таниулах, мэргэжлийн болон сонирхогчийн чиглэлээр хүүхэд залуусыг бэлтгэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж, бөхийн дэвжээ, шагайн харвааны эдлэл хэрэгсэл бүрдүүлэх шаардлага үүсэж байна. Цогт-Овоо сумын хувьд тус сумын бөхийн холбоонд албан ёсны бүртгэлтэй 42 бөх идэвхтэй бэлтгэл, сургуулилт хийж тэмцээн, уралдаанд тасралтгүй оролцож байна. Мөн үндэсний шагайн харвааны төрөлд 26 харваач хичээллэж байгаа бөгөөд тус харваачдын дунд 2 Монгол улсын мэргэн харваач, 4 аймгийн гоц мэргэн харваач байгаа. Тиймээс бөх, харваачдын ур чадвар, мэдлэгийг залуу үеийнхэнд өвлүүлэх хэрэгцээ шаардлага байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Монгол ард түмний уламжлал, зан заншил, өв соёлыг түгээн дэлгэрүүлж өвлүүлж үлдээх, мөн биеийн тамирын спортоор хичээллэх сонирхолтой иргэдэд тав тухтай, бүрэн тоноглогдсон байр бий болгож тэдний дэмжих.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Гүйцэтгэгч “Ундрах өлзийт” ХХК нь гэрээний дагуу Цогт-Овоо сумын ЗДТГ-т 12х20 м2-ийн харьцаатай бөхийн дэмжээ, 10 зодог шуудаг, засуулын дээл, хивс, аравч зурхай, сум, хашлага, сандал, хасаа, мэргэжлийн эвэр, нум, сум, эрхийвч, агсуурга гэсэн шаардлагатай 16 нэр төрлийн 144 ширхэг эдлэл хэрэгслийг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Цогт-Овоо сумын үндэсний спортоор хичээллэх хүсэл сонирхолтой иргэдийн тоо өсөн нэмэгдэх нөхцөл бүрдсэн
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үндэсний спортын секц, дугуйланг тухайн спортын холбоодын оролцоотойгоор явуулах боломж бүрдсэн.