НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭС-ЭРҮҮЛ ИРГЭН

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭС-ЭРҮҮЛ ИРГЭН

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Цогт-Овоо суманд 2025 оны байдлаар 1935 суурин хүн ам амьдарч байна. Тус суманд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх зорилгоор стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн төвийн барилгыг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр барьж 2024 онд ашиглалтад оруулсан. Тус эрүүл мэндийн төвийн багаж, тоног төхөөрөмжийн хангалт бүрэн хийгдээгүй ба зарим шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлага үүссэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа биохимийн бүтэн анализатор аппарат нийлүүлж олон төрлийн шинжилгээг чанарын өндөр түвшинд хийх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Гүйцэтгэгч “Бурят Омбол” ХХК нь гэрээний дагуу Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвд BK-200 маркийн бүрэн автомат ажиллаатай биохимийн бүтэн анализатор аппарат нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Цогт-Овоо сумын эрүүл мэндийн төвд ажилладаг 3 их эмч, 8 тусгай мэргэжилтэн, 10 туслах ажилтны ажиллах орчин нөхцөл сайжирч үйлчлүүлэгчдийг илүү хурдан шуурхай оношилж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэх боломж бүрдэнэ.
  • Тус эрүүл мэндийн төвд жилд давхардсан тоогоор дунджаар үйлчлүүлдэг 5250 хүн үр шимийг хүртэнэ.