ЦОГТ-ОВОО СУМЫГ КАМЕРЖУУЛАХ

ЦОГТ-ОВОО СУМЫГ КАМЕРЖУУЛАХ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум нь аймгийн төвөөс 120 км, Улаанбаатар хотоос 460 км-т оршдог. Тус сумын нутаг дэвсгэрт улсын чанартай А0202 авто замын 90 километр нь хамрагддаг ба сард дунджаар 10,140 машин зорчин өнгөрдөг. Өмнөговь аймаг нь уул уурхай хөгжсөн газар ба тухайн орон нутаг руу чиглэсэн тээвэрлэлт, хүн амын хөдөлгөөн бүгд Цогт-Овоо сумаар дайран өнгөрдөг. 2024 онд тус суманд хулгайн гэмт хэрэг, авто тээврийн хэрэгслийн журам зөрчих зөрчил, зам тээврийн осол ихээр бүртгэгдэж хүмүүс амь нас, эд хөрөнгөөр хохирох тохиолдол ихээр гарч байна. Иймд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд тус суманд хяналтын камер суурилууулах шаардлага үүссэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Цогт-Овоо сумын төвд хяналтын камер байршуулж иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Гүйцэтгэгч “Ти Эй Жи Солюшн трейд” ХХК нь гэрээний дагуу Цогт-Овоо сумын төвд тус сумын цагдаагийн газраас тодорхойлж өгсөн 13 байршилд 32 ширхэг теле хяналтын камер байршуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Цогт-Овоо сумын 1935 иргэнийг хамгаалах, тус суманд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, илрүүлэх, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах тэднийг аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бүрдсэн.