ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

ГҮЙЦЭТГЭГЧИД:   1. Л.МЯДАГМАА
                                2. Г.ТҮВШИНЖАРГАЛ
                                3. Г.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Сум орон нутагт зохион байгуулах боломжтой баяр ёслолын болон хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах тусгай байгууламж, бүрэн тохижуулсан гэртэй болох.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       8 ханатай гэр нийлүүлж дотор нь тохижуулах сандал, ширээг бүрэн сийлбэрлүүлж байршуулсан. Дараах гэр, сандал ширээг нийлүүлсэн.

  • Цуулбар уньтай, бургасан 8 ханатай, 2 давхар бүрээстэй, 4 ширхэг тоононы араамтай, давхар  хаалгатай гэр
  • Бүрэн сийлбэрлүүлсэн 1.7 м урттай модон ширээ-4 ширхэг
  • Бүрэн сийлбэрлүүлсэн түшлэгтэй том модон сандал-4 ширхэг
  • Бүрэн сийлбэрлүүлсэн жижиг сандал-12 ширхэг
     

ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын иргэд, аж ахуй нэгж байгууллагууд шаардлагатай үед ашиглаж болох ёслол хүндэтгэлийн өргөөтэй болсон
  • Булган суманд гэрлэлтээ батлуулах, гэрлэлтийн ёслолын үйл ажиллагаа явуулах тохь тухтай өргөөтэй болж сумын залуу хосууд орон нутагтаа гэрлэх боломж бүрдсэн.