УХААЛАГ ШИЙДЭЛ

УХААЛАГ ШИЙДЭЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Цогт-Овоо сумын соёлын төв 1962 онд байгуулагдсан бөгөөд суманд зохион байгуулагдаж байгаа соёл урлагийн бүхий л үйл ажиллагааг тус соёлын төвд зохион байгуулж сумын иргэд болон айлчлан ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авах, соён гэгээрүүлэх ажлыг хийж байна.

     Соёлын төвд одоо байгаа тоног төхөөрөмжөөр олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад хүндрэл их үүсэж байна. Тиймээс одоо хэрэгтэй байгаа тайзны дэлгэц, бусад дагалдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлснээр соёлын төвийн үйл ажиллагаагаа иргэдэд илүү хүрэх юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
     Цогт-Овоо сумын соёлын төвд зохион байгуулж байгаа үйл ажиллагааг олон нийтэд хүргэх чанартай тоног төхөөрөмж хэрэгсэл нийлүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Хөтөлбөрийн хүрээнд 24 м2 дотор дэлгэц дагалдах хэрэгслийн хамт, тэжээлийн блок, цахилгааны утас, дэлгэц тогтоох төмөр хийцэл, программ, Nova удирдлага нийлүүлэх ажил хийсэн.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Соёлын төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэл ханамж дээшилсэн
  • Соёлын төвийн ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирсан
  • Жилд дунджаар үйлчлүүлдэг 5000 гаруй хүнд соёл урлагийн үйл ажиллагааг чанартай хүргэх боломж бүрдсэн