ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1700 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтад орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна. Өнөөгийн байдлаар урлаг соёл, спортын олон төрөлт үйл ажиллагааг тогтмол явуулдаг боловч, урлагийн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад сүүлийн үеийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг, техник хэрэгсэл хүчин чадал муутай байдаг нь урлаг соёлын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэлтэй байдаг. 2023 онд Хүрмэн сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан техник, тоног төхөөрөмж, тохижилтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сум орон нутгийн ард иргэдэд урлагийн олон төрөлт үйл ажиллагааг тогтмол, чанартай зохион байгуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Хүрмэн сумын соёлын төвд гэрэлтүүлэг, өсгөгч, дууны процессор, утасгүй микрофон, хөшиг, явуулын тайз, ширээ, сандал, компьютер, зургийн хэрэгсэл, үзмэрийн шилэн хорго зэрэг 17 нэр төрлийн 60 ширхэг тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: