“ЦЭЦЭРЛЭГИЙН КАМЕР” ТӨСӨЛ

“ЦЭЦЭРЛЭГИЙН КАМЕР” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Баяндалай сумын 13-р цэцэрлэг нь жилдээ тойргийн сургуулийн өмнөх насны 150 гаруй хүүхдэд танхимын болон зайны сургалтыг зохион байгуулан ажилладаг нийт 12 багш, ажилтантай байгууллага юм. Барилгын хүчин чадал 75 хүүхэд хүлээн авах чадалтай, 2012 онд ашиглалтад орсон 2 давхар барилгад үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. 2023 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Гадаа талбайн засвар ба тоглоом” төслөөр цэцэрлэгийн тоглоомын талбайн зөөлөвч резинийг бүрэн шинэчилж, зарим тоглоомыг засварлаж, шинээр тоглоомыг нэмэгдүүлэн ажилласан.
       Тус цэцэрлэгийн багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчийн санал хүсэлт, дээд шатны хяналт шалгалтын байгууллагын үзлэг шалгалтын дүгнэлтээр цэцэрлэгийн сургалтын гадаад, дотоод орчны хяналтын камерын үзүүлэлт, тоо ширхэг, чанарыг сайжруулж хүүхдийн аюулгүй байдлыг бүрдүүлж ажиллах хэрэгцээ шаардлага гарсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааны явцад бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын 13-р цэцэрлэгийн гадна, дотор орчинд 22 ш камер суурилуулсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
      Баяндалай сумын 13-р цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сурч хүмүүжих орчин бүрдэх бөгөөд цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд эцэг эх, хяналт шалгалтын байгууллагууд хяналт, дүгнэлт хийх нөхцөл сайжирна.