ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баяндалай сумын “Өсөх далай” ОНӨААТҮГ эмийн сан нь 1935 онд сумын ард иргэдийн хандиваар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус сумын ууган байгууллагуудын нэг юм. Тус эмийн сан нь одоогоор 2 ажилтантай бөгөөд иргэдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй эм олгох, зах зээлийн ханшнаас хямд үнээр борлуулалт хийх, ажлын цагт баригдалгүй иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Баяндалай сумын төвөөр Сэврэй, Гурвантэс, Ноён сумд, аймгийн баруун талын уурхайнууд орох засмал зам дайран өнгөрдөг тул сумын ард иргэдээс гадна баруун сумдыг дайран өнгөрөх зорчигчид, уул уурхайн ажилчид, зам засвар, дотоод, гадаадын жуулчид гэх мэтээр хөдөлгөөнт хүн ам өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дээрх нөхцөл байдалд тулгуурлан тус эмийн сангийн ажлын байрны стандартыг сайжруулах, өнгө үзэмжийг дээшлүүлэх шаардлагатай байсан.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Баяндалай сумын “Өсөх далай” ОНӨААТҮГ эмийн сангийн ажлын байрны стандартыг сайжруулж өнгө үзэмжийг дээшлүүлэн иргэдэд тав тухтай орчинд чанар, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баяндалай сумын “Өсөх далай” ОНӨААТҮГ-т эмийн сангийн 14 нэр төрлийн эд зүйл, тавилга нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Баяндалай сумын орон нутгийн өмчит “Өсөх далай” эмийн санг тохижуулж иргэдэд тав тухтай тохилог орчинд үйлчилгээ үзүүлэх бөгөөд тус орон нутгийн өмчит байгууллагын нөөц бололцоо, тохижилтыг сайжруулсан.