“ЗААЛ ЦЭВЭРЛЭГЧ МАШИН” ТӨСӨЛ

“ЗААЛ ЦЭВЭРЛЭГЧ МАШИН” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Сумын спорт зааланд сумын төвийн иргэд, малчид, хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг урлаг, спортын бүхий л үйл ажиллагаа, тойргийн сумдын аймгийн аварга шалгаруулах уралдаан тэмцээнүүд тогтмол зохион байгуулагддаг. Тэмцээн уралдаан, секц дугуйлан хичээллэх, иргэд чөлөөт цагаараа цаг аван зааланд тоглох зэргээр өдөр бүр заал үйлчлүүлэгчтэй байдаг тул тэр бүр цэвэрлэгээ хийх шаардлага гардаг.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Спорт заалаар үйлчлүүлэгч иргэд, тамирчдад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр орчинд үйлчилгээ үзүүлэх, заал цэвэрлэгээний ажилтны ажлыг хөнгөвчлөх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баяндалай сумын ЗДТГ-ын өмчлөлтэй спорт зааланд 1ш заал цэвэрлэгч машин нийлүүлсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
      Баяндалай сумын ЗДТГ-ын спорт зааланд заал цэвэрлэгч машинтай болсноор үйлчилгээний ажилтны ажлыг хөнгөвчлөх, иргэдэд цэвэр тохилог орчинд үйлчлэх дэмжлэг бий болно.