ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баяндалай сумын ЗДТГ нь албан хаагчдынхаа компьютер, техник хэрэгслийг жилийн зардалдаа тусган ээлж дараатай шинэчилж байгаа боловч төсөв хүрэлцээгүйн улмаас архив, бичиг хэрэг, хөдөө аж ахуйн тасаг зэрэг хоёр хэлтсийн компьютерыг элэгдлийн хугацаанд нь шинэчилж чадахгүй байгаа. Тиймээс энэ 2 хэлтсийн компьютерууд гацах, зарим үйлдлүүд хийх боломжгүй зэргээр ашиглалтын шаардлага хангахгүй байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
ЗДТГ-ын архив, бичиг хэрэг, хөдөө аж ахуйн тасаг зэрэг хоёр хэлтсийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэх.
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баяндалай сумын ЗДТГ-т зөөврийн компьютер-1ш, суурин компьютер-2ш нийлүүлсэн.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:
Баяндалай сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн 2 албан хаагч, Архив бичиг хэргийн эрхлэгч зэрэг 3 ажилтан шаардлагатай компьютероор хангагдах бөгөөд тэдний ажлын бүтээмжид эергээр нөлөөлнө.