ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ЧӨЛӨӨТ БӨХИЙН БЭЛТГЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Гурвантэс сумын ЗДТГ-ын харьяа “Идэр” бөхийн дэвжээ байгуулагдан хүүхэд залуусыг бөхийн спортоор хичээллүүлж аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцуулж багагүй амжилт гаргаж байгаа юм. Харин спортоор сонирхон хичээллэж буй хүүхэд залуус, багш дасгалжуулагч нарт зориулалтын бэлтгэлийн тоног төхөөрөмж, бэлтгэлийн дэвжээ дутагдалтай байсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      “Идэр” бөхийн дэмжээнд чөлөөт бөхийн болон спортын бэлтгэлийн төхөөрөмж хэрэгсэл нийлүүлж, багш дасгалжуулагч, спортоор сонирхон хичээллэж буй хүүхэд залуусын бэлтгэлээ хийх орчин нөхцөлийг сайжруулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       "Идэр” бөхийн дэвжээнд монгол үндэсний болон чөлөөт бөхийн өмсгөл, тавилга, бэлтгэлийн хэрэгсэл зэрэг нийт 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Гурвантэс сумын бөхийн “Идэр” дэвжээнд хичээллэж бэлтгэл хийдэг хүүхдүүдийн сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл төслийн хүрээнд нийлүүлэгдсэн
  • Ингэснээр бөхийн спортоор хичээллэж буй хүүхдүүд бэлтгэл хийх орчин нөхцөл сайжирч тэдний ур чадвар өсөх, бэртэл гэмтлээс хол байж амжилт гаргах, олон хүүхэд сонирхон хичээллэх болсон.