ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 67 дугаар анги нь нутгийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг ч алба хаагчдын нийгмийн халамж, хүүхдийн хөгжлийн орчны асуудал сүүлийн жилүүдэд тулгамдсан хэвээр байна. Алба хаагчид ээлжийн болон удаан хугацааны үүрэг гүйцэтгэх үед тэдний хүүхдүүдэд зориулсан тоглох, суралцах, хөгжих аюулгүй орчин зайлшгүй шаардлагатай байдаг. Иймд тус ангид хүүхдийн өрөө шинээр тохижуулах шаардлагатай.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байхад тэдний хүүхдүүдийн хөгжил, боловсрол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан, аюулгүй, тохилог, стандартын шаардлага хангасан хүүхдийн өрөөтэй болгох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Ангийн байран дахь хүүхдийн өрөөнд 12 нэр төрлийн 26 ширхэг тавилга хэрэгсэл нийлүүлж тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан аюулгүй, тохилог орчин бий болсноор хүүхдийн боловсрол, хүмүүжил, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдсэн. Ажлын цагаар хүүхдийн аюулгүй сурч хүмүүжих орчин бүрдсэнээр алба хаагчид ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд тодорхой хэмжээгээр эергээр нөлөөлнө.