ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Овоот бага сургууль 1985 онд сургуулийн барилга баригдан сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. 2008 оноос сургуулийн хүүхдийн анги дүүргэлт дутуугаас үйл ажиллагаагаа зогсоосон. Бага сургуульд суралцах хүүхдийн тоо олон болсонтой холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг шинээр эхлүүлж байгаа боловч 19 жил ашиглалтгүй орхигдсон учир засварлах тохижуулах шаардлагатай. Сургуулийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр засварласан ба гадна засвар тохижилт мөн багш ажилчдын байр засварласнаар багш ажилчид тогтвортой ажиллах улмаар хүүхдүүд бага боловсролыг гэртээ ойр эцэг эхийн асрамж хараа хяналтад эзэмших боломж бүрдэнэ.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Батлагдсан төсвийн дагуу бага сургуулийн гадна тохижилт, багш ажилчдын байрны засвар хийж багш нар ажиллаж амьдрах, хүүхдүүд стандарт шаардлага хангасан орчинд суралцах нөхцөл бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гурвантэс сумын ЕБС-ийн харьяа “Овоот” бага сургуулийн гадна тохижилт хийж явган хүний зам сүүдрэвч сандал хогийн сав зэргийг хийж тохижуулан багш ажилчдын орон сууцны барилгад мэргэшсэн төсөвчний баталсан төсвийн дагуу засварын ажил хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
“Овоот бага сургууль”-гадаад тохижилт хийгдэж багш ажилчид хүүхдүүд сурч ажиллах орчин сайжирсан, багш нарыг тогтвортой ажиллуулах гол нөхцөл болсон багш ажилчдын орон сууцыг засварлаж комисст хүлээлгэн өгсөн.