ГУРВАНТЭС СУМЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ТӨСӨЛ

ГУРВАНТЭС СУМЫН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Гурвантэс сум нь аймгийн төвөөс 320км алслагдсан, хүн ам, газар нутгийн хэмжээгээр аймагтаа томоохонд тооцогдох сум бөгөөд уул уурхайн томоохон үйлдвэрлэл, байнгын үйл ажиллагаатай хилийн боомт нутаг дэвсгэрт нь оршдогийн улмаас хөдөлгөөнт хүн ам олонтой сум юм. Суурин болон хөдөлгөөнт хүн амд хүүхэд залуусын эзлэх хувь өндөр. Хүүхэд залуусын сурч хүмүүжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх орчин бүрдүүлэхийн тулд орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд уг барилгыг зориулалтын дагуу ашиглахын тулд шаардлагатай тоног төхөөрөмж тавилга хэрэгслээр хангах шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийг зориулалтын дагуу ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмж тавилга хэрэгслээр хангана.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Гурвантэс сумын “Хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-д төслийн бичиг баримт болон санхүүжилтийн гэрээгээр тохиролцсон 27 нэр төрлийн 135 тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлж тохижуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Хүүхэд залуучуудын хөгжлийн төв бүрэн тохижиж хүүхдэд залуус бүх төрлийн сургалтад хамрагдах, уралдаан тэмцээнд оролцох, нийгэм соёлын олон арга хэмжээнд оролцох, сурч хүмүүжих нөхцөл бүрдсэн.