ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ой 2024 онд тохиож байгаа бөгөөд сумынхаа түүхт 100 жилийн ойн түүх намтрыг харуулсан түүхт зүйл, нутаг ус, байгаль цаг агаар, ургамал, амьтан, нутгийн уугуул болон ажиллаж амьдарч байсан иргэдийн намтар зэргийг багтаасан ном бий болгох.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын түүхэн үйл явдлын тойм, түүхт хүмүүсийн амьдрал, намтар, сумын онцлогийг харуулсан нутгийн байгаль дэлхийн хүн зон олны ахуй байдлын талаарх бичвэрүүд болон түүхтэй холбоотой үйл явдлыг харуулсан 650 ширхэг номыг бүтээж сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгнө.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын ахмад настан, мөн ажиллаж амьдарч байсан хүмүүсийн яриа, нутаг усны түүх, нутгийн онцлог зэргийг тусгасан 530 нүүртэй, 200 орчим гэрэл зураг багтаасан, 1924-2024 он хүртэлх он цаг үеийн онцлог үйл явдлуудыг баримтжуулсан 200 орчим хүний намтрыг багтаасан ном бүтээж 650 хувь хэвлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: