ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ ХҮРГЭХ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Ноён суманд 100 орчим төрийн албан хаагчид ажилладаг ба иргэдэд төрийн үйлчилгээ хүргэн ажилладаг эдгээр ажилтнуудын ашиглаж буй компьютер тоног төхөөрөмжид 2012 оноос хойш шинэчлэл хийгээгүй тул ажил үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг тул шинэчлэх шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Алслагдсан орон нутагт ажиллаж буй албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэн ажиллахад шаардлагатай техникийн шинэчлэл хийх, орчин үеийн технологи ашиглах боломж бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Төслийн хүрээнд төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд шаардлагатай Dell Optiplex 5400 загварын 3 ширхэг суурин компьютер, Dell Vostro 3520 загварын 8 ширхэг зөөврийн компьютер, Dell Vostro 153510 i7 загварын 4 ширхэг зөөврийн компьютер, XP laser jet MFP 137NW олон үйлдэлт хэвлэгч 1 ширхэг, Epson L3256 олон үйлдэлт өнгөт хэвлэгч 3 ширхэг, canon 60D18-55 зургийн аппарат ашиглагч байгууллагад нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Захиалагч Ноён сумын ЗДТГ-н ажлын даалгавар, гэрээгээр тохиролцсон техник хэрэгсэл цаг хугацаандаа бүрэн нийлүүлэгдэж ашиглагч байгууллага хүлээн авснаар алслагдсан орон нутагт ажиллаж буй төрийн байгууллага тэдгээрийн ажилтнуудаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд чанар, хүртээмж сайжрах боломж бүрдсэн.