УРЛАГ СОЁЛ

УРЛАГ СОЁЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Сумын соёлын төвийн урлагийн хувцасны фонд маш бага, сонголт иж бүрдэл байхгүй учир урлаг уран сайхны үйл ажиллагаа, уралдаан тэмцээнд оролцох, зохион байгуулах цаашлаад бүс нутгийн чанартай тэмцээнд оролцоход хүндрэлтэй байдаг. Мөн Баян-Овоо сум байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа учир сумын ойн баяр наадамд ашиглах хувцас хэрэглэлтэй болох хэрэгцээ шаардлагатай байна.

 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Тус төсөл хэрэгжсэнээр сумын түүхт 100 жилийн ойд болон аймаг бүсийн чанартай уралдаан тэмцээн, сумын урлаг, уран сайхны үйл ажиллагаанд зориулан уран сайханчдын болоод соёлын төвийн дэргэдэх дугуйлангийн сурагчид үндэсний урлагийн хувцсаар хангагдаж соёлын үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэгдэнэ.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Баян-Овоо сумын соёлын төвд гоцлол дуучдын малгай, дээл, гутал, монгол бүжгийн иж бүрэн хувцас, хөгжимчдийн хувцас зэрэг 15 нэр төрлийн 222 ширхэг хувцас, хэрэглэл нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  •  Соёлын төвд дуучин, бүжигчид, хөгжимчдийн чанартай материалаар хийсэн иж бүрэн хувцастай болсон.
  •  Сумын дугуйлангийн сурагчид аливаа соёл урлагийн үйл ажиллагаанд гаднын байгууллагаас хувцас, хэрэглэл түрээслэх шаардлагагүй болсон.