ЗОРИЛТОД БҮЛГИЙН ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

ЗОРИЛТОД БҮЛГИЙН ӨВЛИЙН ХҮЛЭМЖ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Гурвантэс сумын ЗДТГ сумынхаа орон нутгийн өмчит бүртгэлтэй өвлийн хүлэмжийг тус сумын төвд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ гэрээ байгуулан эзэмшүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ажил хөдөлмөр эрхлэх боломжтой иргэд ээлжлэн ногоо тарьж борлуулан ажиллаж хөдөлмөрлөх боломжоор ханган ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч уг хүлэмж нь нэг удаагийн плёнкоор дээвэрлэсэн нь чанарын шаардлага хангадаггүй хаврын шороо салхинд урагддаг байсан нь иргэдийн хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж байсан. Иймд уг хүлэмжийг зориулалтын дээврийн бат бөх материалаар дээвэрлэх шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Өвлийн хүлэмжийг зориулалтын поликарвонатан хавтангаар дээвэрлэн бүтэн жилийн турш ногоо тариалах боломжтой болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангах.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн хүчээр өвлийн хүлэмжээ олон жилийн эдэлгээ даах, говийн байгаль цаг уурын эрс тэс онцлогт тохирсон поликарвонатан хавтангаар дээвэрлэсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Гурвантэс сумын орон нутгийн өмчид бүртгэлтэй өвлийн хүлэмжийг зориулалтын бат бөх материалаар дээвэрлэсэн.
  • Ингэснээр Гурвантэс сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд ээлжлэн жилийн турш ногоо тариалж ажил хөдөлмөр эрхлэн өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж сайжирсан.
  • Орон нутгийн зах зээлд иргэдийн хэрэгцээнд нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо нийлүүлэх нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд давхар ач холбогдолтой.