ДЭВШИЛТЭТ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

ДЭВШИЛТЭТ ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      2019 оноос эхлэн дэлхий дахинд гарсан цар тахал өвчин, мөн орчин үеийн дэвшилтэт технологи, цахимд суурилсан эринтэй хөл нийлүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газраас төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлоготой нийцүүлэх, мөн Даланзадгад сумын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хөл хорионы үед ч хүртээмжтэй байлгах шаардлага багийн төвүүдэд ажиллаж байгаа албан хаагчдад өдөр тутам тулгарч байна.
       Одоогийн байдлаар Даланзадгад сумын 8 багийн төв дээр Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, нийт 25 хүн ажиллаж Даланзадгад сумын 28361 хүнд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Гэвч техник технологи дутмагаас болж төрийн үйлчилгээ түргэн шуурхай үзүүлж чадахгүй, иргэдэд хүлээлт их үүсэж, цаашлаад халдвар хамгааллын дэглэм сахихад хүндрэл үүсэх нөхцөл бий болж байна. Тиймээс Даланзадгад сумын 8 багийн төв дээрх албан хаагчдын хэрэглэж буй тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх хэрэгцээ зайлшгүй тулгараад байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Даланзадгад сумын 8 багийн төвийн үйл ажиллагааг жигд байлгаж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай болгохын тулд шаардлагатай хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлнэ.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Даланзадгад сумын 8 багийн төвд 13 нэр төрлийн 36 ширхэг тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлж суурилуулна.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Даланзадгад сумын 8113 өрхийн 28361 иргэнд өгөх төрийн үйлчилгээг цахимаар орон зай үл харгалзан түргэн шуурхай хүргэдэг болно
  • Албан бичиг боловсруулалт, хэвлэлт түргэн болж иргэдэд хүлээлт үүсгэхгүй хурдан шуурхай ажиллах боломжтой болно
  • Багийн төвүүдэд ажиллаж буй 25 албан хаагчийн ажлын бүтээмж нэмэгдэж иргэдийн сэтгэл ханамж тэр хэмжээгээр нэмэгдэнэ.