ДАЛАЙ БУЛАГ

ДАЛАЙ БУЛАГ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баяндалай сум нь 1923 онд байгуулагдсан, 2100 хүн амтай. Сумын төв нь төвлөрсөн цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон хэдий ч усны нөөцийн савны багтаамж, тог цахилгааны доголдлоос шалтгаалан үе үе сумын төвөөрөө усан хангамжийн дутагдалд ордог. Энэ үед иргэд сумын төвийн урд талаар урсдаг “Далай” булгаас ундны усаа авдаг бөгөөд уг булаг нь сумын төвийн өмнө талд байдаг тул иргэд үе үе цэвэрлэгээ, арчилгаа хийдэг ч булгийг бохирдуулж булгийн эхийн ундарга дарагдаж хатаж ширгэх эрсдэл нэмэгдсээр байна. Иймд цаашид талхлагдаж бохирдсон “Далай” булгийн эхийг хашиж хамгаалах төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
      Баяндалай сумын Далай булгийн эх ундаргыг сайжруулан төмөр торон хашаа барих бөгөөд энэ үйл ажиллагаа нь булаг шандын эхийг хамгаалах, сэргээх замаар байгаль орчноо хамгаалах
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
        Баяндалай сумын Далай булгийн эх ундаргыг сайжруулан хашаажуулна.

 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Булаг шандын эхийг хамгаалах, сэргээх замаар байгаль орчноо хамгаална.
  • Байгаль орчны унаган төрийг сэргээн экологийн тэнцвэрт байдалд эерэг нөлөө авчирна.