ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд цахим худалдааны бизнес эрчимтэй хөгжиж хүмүүс хүссэн бараа бүтээгдэхүүнээ байгаа газраа хүргүүлж худалдан авалт хийх нь дэлгэрч байна. Манай улсын хувьд сүүлийн 2 жилд буюу Ковид-19 цар тахал гарснаас хойш цахимаар бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах үйл ажиллагаа идэвхжиж байгаа ч дотоодын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн суваг байхгүй, мөн цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хөл хорио их болсонтой холбогдуулан борлуулалт багасаж байна. Тиймээс орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа, үйлчилгээг сурталчлан орон нутгийн брэнд бүтээгдэхүүний худалдааг цахим хэлбэрт шилжүүлж бизнес эрхлэгчдэд нэн тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж орлого нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бараа үйлчилгээний тухай мэдээллийг төвлөрүүлсэн цахим хуудас үүсгэж орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулан иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ
ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн тухай мэдээлэл цуглуулж мэдээллийн бааз бүрдүүлж тэдгээрийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний зургийг авч цахим хуудаст байршуулж www.made-in-dalanzadgad.mn цахим хуудсыг хөтлөн ажиллах хүнийг ажиллуулна.
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН: