ЖУРМЫН ХАШАА

ЖУРМЫН ХАШАА

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
       Баяндалай сумын цагдаагийн хэсгийн барилга 2012 онд баригдаж ашиглалтад орсон бөгөөд анх ашиглалтад орох үеэсээ журамлагдсан машины болон үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолгүй, гадна хашаа, ногоон байгууламж хангалтгүй байсаар байна. Сумын цагдаагийн хэсгийн үйл ажиллагаа нь ард иргэдэд хоногийн 24 цагийн турш төрийн үйлчилгээг үзүүлдэг онцлогтой байгууллага төдийгүй ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд сөргөөр нөлөөлөх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын тоог бууруулахаар зорин ажилладаг чухал байгууллага юм. Цаашид тус байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад дэмжлэг болох зорилгоор төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
       Баяндалай сумын Цагдаагийн хэсэг журмын хашаатай болж иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах.

 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Баяндалай сумын Цагдаагийн хэсгийн гадуур 81,4 м хашаа барих, 19,5м2 бетон талбай хийж гадна вандан сандал-2ш, хогийн сав-1ш, мэдээллийн самбар-10ш, бичгийн шкаф-1ш алдартнуудын хүндэтгэлийн булан-1ш байрлуулах ажил хийгдсэн.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН:

  • Сумын өнгө үзэмжид эерэг нөлөө гарсан.
  • Журамлагдсан авто машиныг найдвартай аюулгүй, хамгаалалттай орчинд хадгалах боломж бүрдсэн.
  • Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад дэмжлэг болсон.
  • Цагдаагийн ажилтнуудын ажиллах орчин сайжруулсан.