Сүүлийн жилүүдэд улсын хэмжээгээр малын тоо толгой эрс нэмэгдэж байна. Өмнөговь аймгийн статистикийн тоо мэдээнээс харахад сүүлийн 5 жилд малын тоо толгой 1 саяар нэмэгдэж 2017 оны жилийн эцсийн байдлаар 2.6 сая мал тоолуулжээ. Дээрх нөхцөл байдалтай холбоотой бэлчээрийн даац хэтрэх, малын халдварт өвчлөл нэмэгдэх, үүлдэр угсаа нь муудаж ашиг шим нь буурах улмаар мал аж ахуйгаас үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар муудах зэрэг тулгамдсан асуудлууд гарсаар байна
Даланзадгад сумын 2 дугаар сургуульд 2015 оны байдлаар нийт 768 хүүхэд суралцаж байсан. Тус сургуулийн спорт заал нь 6х12 харьцаатай, зөвхөн гар бөмбөгийн заалны анхан шатны шаардлагыг хангасан биеийн тамирын хичээл заах орчин үеийн шаардлага стандартыг хангаагүй, хувцас солих өрөөгүй, төрөл бүрийн секц дугуйлан хичээллүүлэх боломж бүрдээгүй зэргийг үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд 2-р сургуульд спорт заалны барилга шинээр барихаар төлөвлөсөн.
Ханбогд сумын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөвт урлагийн заал, номын сан болон бусад өрөөнд халаалтын систем бүрэн төлөвлөөгүйн улмаас хүйтний улиралд сургууль, цэцэрлэгийн халаалт хангалтгүй байсан.
ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ, ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА Даланзадгад суманд 2015 оны байдлаар сургуулийн өмнөх насны нийт 2,763 хүүхэд байснаас 1,958 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж 805 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй гэртээ байсан.
2015 оны байдлаар Ханбогд суманд 5200 иргэн оршин сууж байсан бөгөөд үүнээс 500 нь 3-18 насны хүүхэд байсан гэсэн тоо баримт байгаа бөгөөд 2020 он гэхэд Ханбогд сумын иргэдийн тоо 14000 хүрнэ гэсэн төлөвтэй байна.
Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1979 онд баригдсан бөгөөд 2014 онд үерт автан уг эмнэлгийн барилга муудсан байсныг Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд шалгаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт, шаардлага хангахгүй гэж тогтоосон. Уг эмнэлгийн барилга хуучирч үерт автан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байр гэхээсээ халдварт өвчин тархах, ялангуяа мөөгөнцрийн халдвар, өвчтөнөөс өвчтөнд халдвар тархах эрсдэлтэй барилга болсон байжээ.
Даланзадгад суманд 2015 оны байдлаар сургуулийн өмнөх насны нийт 2,763 хүүхэд байснаас 1,958 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж 805 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй гэртээ байсан.