Манлай сумын одоо байгаа уурын зуух 330 хүүхдийн хичээлийн байрнаас 33 метр,125 хүүхдийн цэцэрлэгээс 17 метр, 77 хүүхдийн дотуур байрнаас 28 метрийн зайд байрлан үйл ажиллагаа явуулж олон жилийн турш өсвөр залуу үеийн болон 100 гаруй айл өрхийг нүүрс үнс, уурын зуухны утаа, агаарын бохирдолд автуулсаар ирсэн.
Даланзадгад сумын 2 дугаар сургуульд 2015 оны байдлаар нийт 768 хүүхэд суралцаж байсан. Тус сургуулийн спорт заал нь 6х12 харьцаатай, зөвхөн гар бөмбөгийн заалны анхан шатны шаардлагыг хангасан биеийн тамирын хичээл заах орчин үеийн шаардлага стандартыг хангаагүй, хувцас солих өрөөгүй, төрөл бүрийн секц дугуйлан хичээллүүлэх боломж бүрдээгүй зэргийг үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2016 оны үндсэн чиглэлд 2-р сургуульд спорт заалны барилга шинээр барихаар төлөвлөсөн.
2015 оны байдлаар Ханбогд суманд 5200 иргэн оршин сууж байсан бөгөөд үүнээс 500 нь 3-18 насны хүүхэд байсан гэсэн тоо баримт байгаа бөгөөд 2020 он гэхэд Ханбогд сумын иргэдийн тоо 14000 хүрнэ гэсэн төлөвтэй байна.
Баян-Овоо сумын хуучин эмнэлэг 1979 онд баригдсан бөгөөд 2014 онд үерт автан уг эмнэлгийн барилга муудсан байсныг Мэргэжлийн хяналтын газраас 2015 онд шалгаж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх стандарт, шаардлага хангахгүй гэж тогтоосон. Уг эмнэлгийн барилга хуучирч үерт автан эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байр гэхээсээ халдварт өвчин тархах, ялангуяа мөөгөнцрийн халдвар, өвчтөнөөс өвчтөнд халдвар тархах эрсдэлтэй барилга болсон байжээ.