Нийгмийн дэд бүтэц

Нийгмийн дэд бүтэц

Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн барилга

Хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр өсөн нэмэгдэж буй хог хаягдлын нэг нь хуванцар хог хаягдал юм. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аймгийн хэмжээнд жилдээ ойролцоогоор 200 гаруй тонн энгийн хог хаягдал гардаг үүний 20-30 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаагаас одоогоор нийт хог хаягдлын зөвхөн 8 орчим хувийг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа судалгаа гаргасан байна.

Ханбогд сумын цэвэр бохирын шугам - 2023

Ханбогд сум нь суурин болон хөдөлгөөнт хүн амын төвлөрөл ихтэй томоохон сум бөгөөд 2023 оны статистикийн судалгаагаар тус суманд албан ёсны бүртгэлтэй 7986 хүн ам, 2193 өрх тоологдсон. Энэхүү томоохон суурин болон хөгжиж байгаа сумын хувьд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдарч, ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд нэн тэргүүнд сумын төвийн инженерийн шугам сүлжээг өргөтгөж гэр хорооллын айл өрхийг төвлөрсөн шугам сүлжээнд холбох нь чухал дэмжлэг болох юм.

Даланзадгад сумын станцад үнсэн сан байгуулах

Даланзадгад сумын Дулааны цахилгаан станц нь 444 аж ахуйн нэгж байгууллага, 69 төсөвт байгууллага, 2705 айл өрх буюу нийт 3218 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Мөн тус станц нь 2000 онд ашиглалтад орсон бөгөөд жилд дунджаар 70,000 тн нүүрс түлж 18,000 тн үнс ялгаруулдаг. Тус станц нь үнс, шаарга зайлуулах тоног төхөөрөмжгүйгээс үнс, нурам зайлуулагч 3 хүнээр үнсээ хуурайгаар нь түрдэг тэргээр зөөлгөн машинд ачин станцаас урагш 3.5 км газарт тээвэрлэн хаядаг.

Нутгийн үйлдвэрлэгч - бохирын шугам

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр, технологийн паркийг дэд бүтцэд холбох төслийг 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгөөр санхүүжүүлэхээр батлав. Захиалагч аймгийн ЗДТГ “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэр, технологийн паркийг дэд бүтцэд холбох ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулж гэрээ байгуулсны дагуу захиалагч Өмнөговь аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Алтайн үндэс констракшн” ХХК, санхүүжүүлэгч “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” хооронд санхүүжилтийн гуравласан гэрээг байгуулснаар барилгын ажлыг эхлүүлэв.

Нутгийн үйлдвэрлэгч

Даланзадгад сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэржилтийн бүсийг тогтоож түүнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн төлөвлөлтийг гаргасан байдаг. Тус бүсэд барилгын чиглэлийн 7, хөнгөн үйлдвэрийн 8, хүнсний үйлдвэрийн 9, малын гаралтай түүхий эд боловсруулах болон бусад чиглэлийн 30 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжтойгоор төлөвлөсөн байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд аймгийн хэмжээний үйлдвэрийн нөөц, кластер, бодлогын судалгаа хийх тухайн бүсийн дэд бүтцийн шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа.

Дата төв байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, зах зээлийн судалгаа боловсруулах ажил

Өмнөговь аймаг нь уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарыг түшиглэн хөгжиж буй аймаг тул цаашид орон нутгийн бизнес эрхлэгчдэд уул уурхайтай холбоотой болон холбоогүйгээр үүсэх боломж, эрсдэлийг тооцоолон орон нутгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн шинэ түвшинд хүргэн хөгжүүлэх цогц бодлогын баримт бичиг боловсруулах, үе шаттай хэрэгжүүлэх бодит шаардлага тулгарч байна.