Түгээмэл асуулт, хариултууд

Түгээмэл асуулт, хариултууд

Бизнесийн зээл бичиж болно. Харин жижиг бизнесийн зээлийг бидэнтэй гэрээгээр түншилж ажиллах банктай өөрөөр хэлбэл Өмнөговийн ирээдүй хойч үеийн сангийн хөрөнгийг байршуулсан банктай харилцаж авах боломжтой. Одоогоор банк сонгон шалгаруулах, судлах үе шатанд явж байгаа тул 2016 оны 4 дүгээр сараас бизнесийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлнэ. Бизнесийн зээлийн саналыг манай сан хүлээж авахгүй манайтай хамтран ажиллах банктай харилцана.

Одоогоор тодорхой болоогүй байгаа. Бизнесийн зээлийг удирдах зөвлөлийн хурлаар батлагдсаны дагуу бидэнтэй гэрээгээр түншилж ажиллах банктай харьцаж авах боломжтой. Одоогоор банк сонгон шалгаруулах, судлах үе шатанд явж байгаа тул 2016 оны 4 дүгээр сараас бизнесийн хөнгөлөлттэй зээл олгох ажил эхэлнэ.

​Өмнөговь аймагтүүний сумдад албан ёсны бүртгэлтэй харьяалалтай иргэн болон байгууллагуудаас төслийн санал хүлээн авах журамтай. Мөн Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих төслийн санал байж болно.

Төсөл, хөтөлбөрийн саналыг улирал бүрийн эхний сарууд болох 1, 4, 7, 10 саруудад хүлээн авна.

Болно. Төсөл, хөтөлбөрийн санал гаргагч нь 18 нас хүрсэн хуулийн хүрээнд хариуцлага хүлээх эрх зүйн чадамж бүхий иргэн, хуулийн этгээд байна.

Төслийн мөнгөн дүнгийн дээд хязгаар байхгүй. Төсөл Өмнөговь аймаг тэр дундаа түншлэгч сумд болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад сумдын иргэдэд хүртээмжтэй, амьдрал ахуйд бодитой үр дүн авчирахуйц байх нь төслийн гол шалгуур юм. Гэхдээ нэг жилийн нийт санхүүжилт 5,0 сая ам.доллар байх тул нийт санхүүжүүлэх дээд хязгаар энэ мөнгөн дүнд багтана.

  • Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих, уг бүс нутгийн иргэдэд үр ашгаа хүртээх бүх төрлийн төсөл хөтөлбөрүүдийн саналыг хүлээж авна. Үүнд:
  • Өмнөговь аймаг болон түншлэгч сумдад хэрэгжих,
  • Орон нутгийн иргэдийн амьжиргаанд шууд эерэг нөлөөлөл үзүүлэх, тогтвортой үр өгөөж авчрах,
  • Гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдээр хэмжиж, аудит хийж болохуйц тодорхой үр дүн гаргах,
  • Төслийг хэрэгжүүлэх тодорхой хуваарьтай байх,
  • Зорилтот бүлэг эсвэл орон нутгийн иргэд, гишүүдийг оролцуулж, тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэсэн байх,
  • Тодорхой, ил тод худалдан авалтын бодлого, журамтай байх,
  • Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд дээр эрсдэлийн үнэлгээ хийж арга хэмжээ авах ба эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчин, нийгэмд учирч болох эрсдэлүүдийг багасгах үнэлэлт хийх, авах арга хэмжээнүүд нь Монголын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийн хүрээнд байх ба ОТ ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагад нийцсэн байх хэрэгтэй
  • Эрх бүхий өргөдөл гаргагч болон Төсөл, Хөтөлбөрийн гэрээт гүйцэтгэгчид нь бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар, аливаа авлига, хээл хахууль (бодит болон боломжит)-аас ангид, аливаа улс төрийн бүлэг эсвэл байгууллагын ашиг сонирхол, хөтөлбөрийг дэмжиж, туслахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг нэр хүндтэй гэдгээ харуулсан байх
  • Эрх бүхий өргөдөл гаргагч нь төсөл, хөтөлбөрийн тогтвортой байдал болон үр ашигтай байдлыг (төсөв, зардал, харилцагчид, ажиллах хүч болон үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бусад эх үүсвэр, төсөл, хөтөлбөрийн үр ашгийг амжилттай хүртэх болон ялангуяа дэд бүтцийн төслүүдтэй холбоотойгоор хууль тогтоомжийн шаардлагыг хангах үүднээс байнгын хяналт тавих) харуулсан байх
  • Төсөл, хөтөлбөрийг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөд саад болох аливаа өр, санхүүгийн зөрчил, нэхэмжлэл эсвэл алдагдалгүй (бодит болон болзошгүй) байх. Говийн Оюу ХДС нь итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудит хийлгэсэн Эрх бүхий өргөдөл гаргагч болон Төсөл, Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэрээт гүйцэтгэгчээс санхүүгийн тайлан болон ХДС-ийн санхүүжилтийг зөвхөн батлагдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах, өөр зорилгод ашиглахаас хамгаалах арга хэмжээ авахыг хүсэх эрхтэй.

Хоршоо давуу эрхгүй. Бүх төслийн санал ирүүлэгчид тэгш эрхтэй байна.

Төсөл, хөтөлбөр нь нийгмийн хөгжлийг дэмжих эсвэл ашиг олох зорилготой бизнесийн шинж чанартай байна уу гэдгээс хамаарч санхүүжилт буцалтгүйгээр олгогдох, банкны зээлийн хөтөлбөрт орох эсэх нь шийдэгдэнэ.

​​​​​​“Говийн Оюу ХДС” нь “Оюу Толгой ХХК”-иас тусдаа бие даасан төрийн бус байгууллага тул авсан зээлээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ОТ-д давуу байдлаар нийлүүлэх ямар нэгэн амлалт өгөхгүй. Өөрөөр хэлбэл сангаас санхүүжилт авсанаараа Төсөл хэрэгжүүлэгчдэд “Оюу Толгой ХХК”-д бүтээгдэхүүн давуу байдлаар нийлүүлэх ямар нэгэн давуу эрх нээгдэхгүй.

Дараах төрлийн саналыг хүлээж авахгүй. Үүнд:

  • Шашны эсвэл улс төрийн байгууллагыг дэмжих зорилготой
  • Өмнөговиос гадна гэрэгжих төсөл, хөтөлбөр
  • Байгууллагын үйл ажиллагааны зардлыг хариуцах
  • Хувь хүний аялал, эмчилгээний болон уралдаан тэмцээнд оролцох зардал
  • Энэхүү санхүүжилт олгох журмаас ангид урьдчилан эхлүүлсэн төсөл
  • Алдагдлаа нөхөх болон яаралтай санхүүжүүлэх төсөл

Тийм. Дэд бүтцийг хөгжүүлэх том хэмжээний, өндөр мөнгөн дүнтэй төслийн санхүүжилтийг жил дамнан санхүүжүүлж болох бөгөөд тухайн төслийн цар хүрээнээс хамаарна.