Говийн оюу хөгжлийн дэмжих сан

Өмнөговь аймгийн Музейн барилга “Оны шилдэг барилга”-аар шалгарлаа

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 10.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж “Аглут” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн музейн барилга Монгол улсын оны “Шилдэг барилга”-аар шалгарлаа.

Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллага нь нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах ажлыг хэрэгжүүлдэг.
Нийгмийн суурь үйлчилгээ

Ахмадын өргөөний гадна тохижилт

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Н.ПУНЦАГБОЛД Огноо: 2021
Үндэсний түүх соёл, аялал жуулчлалын менежмент

Түүх, өв соёл

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Д.ОТГОНБАТ Огноо: 2021
Нийгмийн суурь үйлчилгээ

Эрүүл эх хүүхэд-Эрүүл Манлай

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Э.БАЛЖИРМАА Огноо: 2021
Нийгмийн суурь үйлчилгээ

Хөгжмийн боловсрол хүүхдийн ирээдүй

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Д.БҮРЭНЖАРГАЛ Огноо: 2021
Уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент

Малын им, тамга

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Б.ПЭРЭНЛЭЙМАА Огноо: 2021
Нийгмийн суурь үйлчилгээ

Үдийн цайны гал тогооны тоног төхөөрөмж

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Б.ЛХАМСҮРЭН Огноо: 2021
Нийгмийн суурь үйлчилгээ

Эмнэлгийн хог хаягдлын менежмент

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Д.УЛАМБАЯР Огноо: 2021
Нийгмийн суурь үйлчилгээ

Цэвэр Манлай

Захиалагч: Манлай сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: А.ГАНТӨМӨР Огноо: 2021
Уламжлалт мал аж ахуй, бэлчээрийн менежмент

Баян дэлгэрэх

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Д.ХИШИГБАТ Огноо: 2021
Байгаль орчны менежмент

Багт мод тарих

Захиалагч: Ханбогд сумын ЗДТГ Хэрэгжүүлэгч: Б.ШИНЭБАЯР Огноо: 2021

Итгэлцэлд суурилсан сайхан ирээдүйг Өмнөговьд бид хамтдаа бүтээнэ

429+

НИЙТ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛҮҮД

827+

НИЙТ ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД

840000+

ТӨСЛИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭГСЭД

719+

ШИНЭЭР БИЙ БОЛСОН АЖЛЫН БАЙР

Төслийн үр нөлөөллийн тухай

“Говийн оюу хөгжлийг дэмжих сан” төрийн бус байгууллага нь нийгмийн дэд бүтэц, тогтвортой хөгжил, орон нутгийн бизнесийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, тэдгээрийг үр ашигтай, зүй зохистой удирдах ажлыг хэрэгжүүлдэг.
Бүтээн байгуулалт

Баяндалай сумын Соёлын төвийн эрхлэгч С.Өнөрбаяр

Манай соёлын төв энэ жил шинэ барилгатай болсон. Шинэ барилга ашиглалтанд ороход тохижуулах том ажил гардаг. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн 20,3 сая төгрөгийн санхүүжилтээр соёлын төвийн маань шаардлагатай тавилга хэрэгсэлээр хангагдсанд бид баяртай байгаа. Төслийн санхүүжүүлэгч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”, захиалагч сумын ЗДТГ, гүйцэтгэгч “Ган мөнх бахархал” компаний хамт олондоо талархал илэрхийлье.

Бүтээн байгуулалт

Хөгжмийн багш Н.Баянхүү

Хувцас хадгалах шкаф миний хувьд хамгийн ихээр таалагдаж байна. Урлагийн иж бүрэн хувцастай болж байгаа явдал урлаг уран сайхны үйл ажиллагаа чанарын өндөр түвшинд хүргэж ажиллах эрч хүч, урам зоригтой болж байгаадаа сэтгэл хангалуун сайхан байна.

Бүтээн байгуулалт

Эрүүл төвийн мэндийн эрхлэгч Х.Гүнжлхам

“Говийн-Оюу хөгжлийг дэмжих сан”-аас олгосон санхүүжилтийн квотын хүрээнд нийлүүлэгдсэн Prius 41 маркийн машинтай болсноор Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд маш их дөхөм болж байна. Ойрын болон сумын төвийн гэрийн дуудлаганд энэхүү машинаараа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, аймгийн төврүү өвчтөн тээвэрлэхэд цаг хугацаа, шатахууны хэмнэлттэй ажиллаж байгаа давуу талууд их байна. Хамт олны болон иргэдийн сэтгэл ханамж өндөр байгаа билээ.

Бүтээн байгуулалт

Мандал-Овоо сумын Хөдөлмөр, халамж үйлчилгээний мэргэжилтэн А.Байгальсайхан

“Иргэнээ дээдэлсэн ээлтэй үйлчилгээ” хөтөлбөрийн үр дүнд иргэдэд төрийн долоон байгууллагын 80 гаруй үйлчилгээг нэг цэгт хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, хүртээмжтэй авах боломжоор хангагдаж байгаа юм. Мөн төрийн албан хаагч бидэнд тав тухтай орчинд ажлын бүтээмж сайтай ажиллах эерэг нөлөө үзүүлж байгаад талархаж байна.

Бүтээн байгуулалт

Сэврэй сумын иргэн Б.Батцэцэг

Би Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг. Манай суманд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр насан туршийн боловсролын төвийг тохижуулж өгсөнд маш их талархаж байна.

Хамтын ажиллагааны гэрээ
2015-2024