Манлай сумын Эрүүл мэндийн төв нь 1938 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд 80 жилийн ойтойгоо золгож байна. Манлай сумынхаа ууган, гол байгууллагуудын нэг бөгөөд орон нутгийнхаа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. 1997 онд ашиглалтанд орсон хуучин барилга нь өнөөгийн стандарт шаардлага хангахгүй болсон, ариутгал, угаалга зэрэг зохион байгуулалт буруу зэрэг нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчдөг, эмнэлгийн үйл ажиллагаанд эрсдэл үүсгэдэг.
Өмнөговь аймаг нь Монгол улсын өмнөд хэсэгт байрлах үзэсгэлэнт байгальтай, говь нутгийн байгаль цаг агаарт зохицсон уламжлалт нүүдлийн соёл иргэншил, түүх соёлын арвин уламжлалтай нутаг юм. Байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал нь аймгийн эдийн засгийн тулгуур салбарын нэг юм. Монгол улсад ирж буй жуулчдын 80 гаруй хувь нь говь нутгийг үзэж сонирхохоор ирдэг.
Даланзадгад сумын 11-р цэцэрлэгийн үндсэн барилга нь 1980 онд ашиглалтад орсон 75 хүүхдийн багтаамжтай юм. Тус цэцэрлэгийн хамран сургах хүүхдийн тоо нь цэцэрлэгийн хүчин чадлаас 2-3 дахин олон болсон тул Даланзадгадын 1-р сургуулийн дотуур байрны барилгыг ашиглаж нэмэлтээр 3 бүлэг нээн ажиллуулж нийт 219 хүүхдийг сурган хүмүүжүүлж байв.
Өмнөговь аймагт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байхгүй учир орон нутгийн иргэд, байгууллага, уул уурхайн байгууллагуудын ажилчдын хүнсний эрүүл ахуйн нөхцөл хангагдахгүй байгаагаас гадна малчид малаа орон нутагтаа зах зээлийн жишиг үнээр борлуулах, орон нутгийн энэ чиглэлийн бизнес эрхлэгчдэд эрүүл ахуйн стандартад нийцсэн мах хөлдөөж, хадгалах агуулах шаардлагатай байгаа. Мөн Өмнөговь аймгийн нийт хүн амын 38,1% буюу 25016 хүн Даланзадгад сумын төвдөө амьдарч байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын 12 жилийн дунд сургуульд 950 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд одоо ашиглаж байгаа сургуулийн барилга анх баригдахдаа багш, сурагчдад зориулсан ариун цэврийн өрөөг шийдвэрлээгүй ба нийтийн бие засах газрыг зайлшгүй байгуулах нь сургуулийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Ханбогд сумын төвийн газарзүйн байршил нь нам доор байрлалтай ба баруун болон урд талаараа Галбын уулархаг бүстэй залгаж уулнаас буух томоохон голуудын дунд оршдог өвөрмөц тогтоцтой. Сумын төвийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлт тэлснээр шинэ олгогдож буй суурьшлын бүс нь үерийн нөлөөлөлд өртөж бороо хур элбэг жилүүдэд үер усны аюулд өртөх өндөр эрсдэлтэй юм. 2015 оны 6-р сарын 7-ны өдөр дуу цахилгаантай аадар бороо 30 минут орох төдийд сумын төв бүхэлдээ усанд автаж төрийн болон иргэдийн өмч хөрөнгө ихээр эвдэрч сүйдсэн, айлуудын бохир хальж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлд сөрөг нөлөө үзүүлсэн ноцтой аюул болж байсан юм.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны “Бид хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр Даланзадгад сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2030, сумын төвийн иргэдийг үерийн уснаас хамгаалах бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Даланзадгад сумын төвийн авто замууд нь ямарч үерийн ус зайуулах шугам сүлжээгүй баригдсанаас бороо орох бүрд авто замууд үерийн усанд шууд автаж байгаа бөгөөд албан байгууллага, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэл маш их үүсч байна.
Баян-Овоо сумын ЕБДСургуулийн дотуур байр нь ашиглалтанд орсон цагаасаа хойш их засварт орж байгаагүй. Сургуулийн сурагчдын байр нь агааржуулалтгүй дээврээсээ ус гоожин, хана тааз нь цуурч, цонхнууд нь маш ихээр хагарч, цахилгааны холболт эрсдэлтэй болж хүүхэд амьдрах орчин эрүүл ахуй аюулгүй байдалд эрсдэл учирч байгаа, мөн сүүлийн жилүүдэд буюу 2010 оноос хойш хүн амын төрөлт ихсэж, нутгийн хүн ам тогтвортойгоор өсөх судалгаа гарч байна. Өмнөх жилүүдэд дунджаар 20-25 хүүхэд шинээр элсэх төрөлттэй байсан.
Ханбогд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын хойд дэнжид баригдсан ЗДТГ-ын барилга, соёлын төв, нийгмийн даатгал, цэцэрлэгийн барилга, 5 давхар орон сууцны барилга, иргэдийн хөгжлийн төв зэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдэж баригдсан нийт 9 томоохон барилга хуучин уурын зуухны тогооны хүчин чадал хүрэлцдэггүйгээс төвлөрсөн дулаан системд холбогдоогүй. Тус суманд барилгууд бие даасан халаалтын системтэй байгаа нь агаарын бохирдол үүсгэх, цахилгаанаар шийдсэн тохиолдолд хэт өндөр ашиглалтын зардал гарч байна.
Манлай сумын одоо байгаа уурын зуух 330 хүүхдийн хичээлийн байрнаас 33 метр,125 хүүхдийн цэцэрлэгээс 17 метр, 77 хүүхдийн дотуур байрнаас 28 метрийн зайд байрлан үйл ажиллагаа явуулж олон жилийн турш өсвөр залуу үеийн болон 100 гаруй айл өрхийг нүүрс үнс, уурын зуухны утаа, агаарын бохирдолд автуулсаар ирсэн.