Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

Дотуур байр тохилог орчин

Манлай сумын сургуулийн дотуур байрны хөнжил, гудасны даавуу, орны бүтээлэг цагаан хэрэглэлүүд эдэлгээний хугацаанд шинэчилж солиогүй, одоог хүртэл хэрэглэж байгаа ба хүүхдүүд хэрэглэх боломжгүй болсон тул шинээр солих хэрэгтэй байна.

Эрүүл хүүхэд-2

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хүүхдийг эхний 6 сар зөвхөн хөхөөр хооллохыг зөвлөдөг. Хүүхэд 4-6 сартайдаа нэмэлт хоол идэхэд бэлэн болдог бөгөөд энэ үед нь шим тэжээлтэй хоолоор хооллох нь чухал юм.

Жинчид ирлээ

Өмнөговь аймаг нь 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлтийг дэмжих жил”, салбарын хүрээнд “Соёл урлагийн салбарыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан соёлын биет болон биет бус өвийг хойч үедээ өвлүүлэх, хадгалж хамгаалах аяныг эхлүүлээд байна. Энэ аяны хүрээнд Манлай сумын соёлын биет болон биет бус өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ таниулах, өвлүүлэх ажлуудыг хийж байна.

Сургалтын танхимын фитнесс тоног төхөөрөмж шинэчлэх

Орчин үеийн амьдралын хэв маяг, ажлын байран дахь суугаа орчин зэргээс хамааран иргэдийн 62.4 хувь нь хөдөлгөөний дутагдалд орсон бөгөөд энэ нь зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Задгай театр

Ханбогд сумын Жавхлант багийн Дунд гол гэдэг газар Монгол Улсын түүх соёлын өвд бүртгэлтэй Галбын гурван хийдийн нэг Цагаан толгойн хийд байрладаг юм.

Өв соёл

Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ханбогд сумын нутаг дахь улс, аймаг, сумын хамгаалалтанд байдаг түүх, соёлын дурсгалт газрын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж мэдээллийн самбар байрлуулах,

Өнө мөнхөд өөдлөн дэвжих өв соёл минь

Монголчууд бид эрдэмтэн мэргэд, алдартай уран дархчуудынхаа ур ухаан хөдөлмөр шингэсэн гар урлалын бүтээлүүдийг олон зууны туршид ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн ард түмэн билээ.

Монгол ардын дуу

Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарласан, ирээдүй хойч үе болох хүүхэд, залууст чиглэгдсэн ардын урлагын сургалт, үйл ажиллагаа дутмаг, ардын дуу сонирхогч иргэдийн хүсэлт зэрэгт үндэслэн “Монгол ардын дуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарсан.

Галбын өгөөж

2012 онд Ханбогд суманд газар тариалангийн жишиг талбайг байгуулах зорилгоор 10 га газрыг тариаланчдад гаргасан. 2016 оноос “Галбын өгөөж” хоршооны 9 өрх уг талбайд хүнсний ногоо тариалж байна.

Тог баригч

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын 50 ортой эмнэлэг нь 2015 онд ашиглалтанд орсон.