ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сумын төвлөрсөн хогийн цэг нь гадуураа хаалт хашаагүй тул малын бэлчээр, байгаль орчныг ихээр бохирдуулж, тэжээвэр мал амьтан хог хаягдлаар хооллон улмаар өвчилж хор уршиг үзүүлж байна. Одоогийн хогийн цэг нь айл өрхөөс гарч буй ахуйн хог хаягдлаас гадна малын сэг зэм болон барилгын хатуу хог хаягдал зэрэг хүн амьтан ургамлыг өвчлүүлж гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах, байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөө үзүүлж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сум суурин газрын тохилог байдлыг хангах, хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын төвлөрсөн хогийн цэгийн хашааг сайжруулан 500м урт, 20-60м өндөр суурьтай /өндөр газраа 20см, нам газраа 60см өндөртэй/, сууринаас дээш 1.1 метр өндөртэй төмөр хашааг суурилуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: