ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сум орон нутагт уул уурхай, бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байгаа энэ үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлт соёлын биет болон бие бус өв, түүх уламжлалд нөлөөллөө үзүүлж байна. Орон нутгийн онцлог шинжийг агуулсан эдийн болон оюуны соёлын хэлбэрүүд бүдгэрэн гээгдэж, тэр дундаа газар нутгийн нэршил өөрчлөгдөж замхран, байгалийн болон түүхийн үнэт дурсгалууд устаж үгүй болж байна. Газар нутгийн нэр болон домог, байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйл нь тухайн нутаг оронд амьдарч ирсэн ард түмний ахуй амьдралын өвөрмөц онцлогуудтай нь нягт холбоотой учир түүх соёл, эдийн засаг, хэл, заншил, шүтлэг бишрэл, хүмүүсийн танин мэдэхүйн хэр хэмжээг тодорхойлоход чухал ач холбогдолтой мэдээллүүдийг өөртөө хадгалж байдаг онцлогтой.
Байгалийн болон түүх соёлын дурсгалт зүйл, газар усны нэр мартагдах, түүнтэй уялдан цөөрөх, өөрчлөгдөх үйл явц хурдацтай явагдаж байгааг мэдэрч арга хэмжээ авах цаг болсон тул “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн заалтуудыг хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Орон нутгийн соёлын уламжлал, түүхийн мэдлэг түүнтэй холбоотойгоор мэдээллийн сан бүрдүүлэх, өв соёлоо хамгаалж үлдэх ажлын хүрээнд түүх соёлын өв болон газар нутгаа сайн мэддэг малчид, иргэдтэй хамтран ажиллаж түүх соёлын дурсгалт олдворт газруудын мэдээллийг сайжруулж олон нийтэд хүргэх, кадастрт оруулах, газар нутгийн нэрийн санг бүрдүүлнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
ТӨСЛИЙН ҮР ДҮН: