ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг билээ. Гэвч орон нутгийн цэцэрлэгүүдэд орчин үеийн сургалтын хэрэглэгдэхүүн, хүнсний аюулгүй хадгалалтын орчин нөхцөл хомс хэвээр байгаагаас хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд өргөөр нөлөөлөх эрсдэл байсаар байна. Манлай сумын 15-р цэцэрлэгийн хувьд ухаалаг дэлгэц байхгүй тул хүүхдүүдийг дуу хөгжим, хөдөлгөөнт дүрс, танин мэдэхүйн видеогоор дамжуулан хөгжүүлэх, орчин үеийн сургалтын арга зүйг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа юм. Уг дэлгэц нь зөвлөх хичээлийн хэрэглэгдэхүүн биш хүүхдийн анхаарал төвлөрөл, бүтээлч сэтгэлгээ, хэл яриа, бие бялдрын хөгжилд ч чухал хэрэгцээтэй тул ухаалаг дэлгэцийн хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Тус цэцэрлэг нь хүүхдийн хоолны материал, хүнсээ хадгалах зориулалтын стандарт агуулах байхгүй тул хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангахад хүндрэлтэй байгаа. Одоо ашиглаж байгаа нөхцөл нь хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдал, хадгалалтын хугацаа, эрүүл ахуйн шаардлагыг зөрчиж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болоод байгаа юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Хүүхдийн боловсрол, хөгжил, эрүүл мэндийг дэмжих сургалтын технологи болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Манлай сумын 15-р цэцэрлэгт ухаалаг дэлгэц, хувцасны шүүгээ, хүнс хадгалах контейнер, хүнсний тавиур нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: