ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Манлай сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг нь 2000 оноос ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ил задгай хаягдал ихээр тархаж, малын бэлчээр, хөрс, ус, агаарыг бохирдуулж байна. Үүний улмаас сумын иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, халдварт өвчний тархалт нэмэгдэх, орчны бохирдол гүнзгийрэх эрсдэл бий болсон. Монгол улсын “Хог хаягдлын тухай хууль”, Засгийн газрын “Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөр”, Өмнөговь аймгийн орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулан сумын төвийн хог хаягдлын цэгийг хашаажуулан хамгаалах шаардлага зайлшгүй тулгараад байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Манлай сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэгийг иж бүрнээр нь хашаажуулж, хамгаалалттай болгосноор ил задгай хогийн тархалтыг зогсоон, орчны бохирдлыг бууруулах, мал амьдан болон байгаль орчинд учрах сөрөг нөлөөг багасгах, улмаар сумын иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд энэхүү төслийн гол зорилго оршино.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сумын төвийн хогийн цэгийг тойруулан 2.5м өндөртэй, 947м урт төмөр торон хашаа барьсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: