ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Монгол орон төдийгүй дэлхийн хэмжээнд агаарын бохирдол, хүлэмжийн хийг багасгах, дулаарлыг бууруулах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, ам амьтан, хөрс ургамал, хүн төрөлхтөнд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн ажлыг ихээр хийж байна. Баян-Овоо сумын хэмжээнд ногоон байгууламж төдийлөн хангалттай байдаггүйгээс тоосжилт ихтэй, хуурайшил нэмэгдэж байна. Тиймээс сумын иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчныг бий болгох хэрэгцээ шаардлага үүсээд байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Баян-Овоо сумын 1 га газарт ногоон байгууламж байгуулан 1500 ширхэг мод тарьж орчны агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах, элсний нүүдлийг тогтоох, цөлжилтийг эсэргүүцэх, чийгшүүлэлтийг нэмэгдүүлэх, дуу чимээг багасгах зэрэг байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, сумын төвийн иргэд болон хүүхдүүдийн амрах тав тухтай эрүүл, ногоон орчныг бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Баян-Овоо сумын төвийн заагдсан газарт улиас -500 ширхэг, хайлаас -500 ширхэг, агч модны 500 суулгацыг тариалан 2 нас хүрсэн модны тарьцыг хүлээлгэн өгсөн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: